Бидний тухай

БИДНИЙ УРИА

Хүнийг өөрчилдөг боловсрол, Дэлхийг өөрчилдөг сургууль

ҮНЭТ ЗҮЙЛ

Хайр, Үнэн, Үйлчлэл

АЛСЫН ХАРАА

Олон улсын стандартад нийцсэн, нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангах ажил олгогчийн эрэлтэд тулгуурласан мэдлэг, ур чадвар, зөв хандлага бүхий мэргэжилтэн бэлтгэдэг мэргэжлийн боловсролын жишиг сургууль болох.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангасан, өндөр чадамжтай мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж, хүнийг өөрчлөх гурван талт боловсролыг эзэмшүүлэхэд оршино.

Д.ЖАВЗАНСҮРЭН

Гүйцэтгэх захирал

Сайн байцгаана уу,
Сам Юүк МБС нь Монгол Улсын хөгжлийн тулгуур болсон мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэх эрхэм зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Манай сургуулийн эрхэм зорилго бол оюутнууддаа дэлхийн жишигт нийцсэн мэргэжлийн ур чадвар олгож, тэднийг ажил мэргэжлийн замналдаа амжилттай гарахад нь дэмжлэг үзүүлэх явдал юм.
Бидний санал болгож буй Гоо засалч, Хэвлэлийн дизайнер, Үсчин, Тогооч мэргэжлүүд нь өнөөдрийн хөдөлмөрийн зах зээлд хамгийн эрэлттэй, үнэ цэнэтэй салбарууд бөгөөд бид оюутнуудаа зөвхөн онолын мэдлэгээр хангаад зогсохгүй, практик дадлагыг бодит ажлын орчинд эзэмшүүлэн мэдлэг ур чадвар олгож, ажил олгогчдын хамгийн их анхаарал хандуулж хүсч хүлээдэг хандлага, зөөлөн ур чадварыг төлөвшүүлэхэд  ажилладаг.
Манай сургуулийн туршлагатай багш нар, орчин үеийн тоног төхөөрөмж бүхий сургалтын орчин, олон улсын стандартын хөтөлбөрүүд нь оюутан бүрийн чадварыг хөгжүүлж, хүсэл мөрөөдөлдөө хүрэх бат бэх суурийг тавихад тусална гэдэгт итгэлтэй байна.
“Өнөөдөр суралц, маргааш бүтээ” уриан дор бид та бүхнийг мэргэжлийн ур чадвараа хөгжүүлж, өөрийн амьдралаа шинэ түвшинд гаргахыг уриалж байна.

Гүйцэтгэх Захирал Д.Жавзансүрэн

КИМ СОГ ГУН
/ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ, ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ/
Д.ЖАВЗАНСҮРЭН
/ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ/
Н.ҮРЖИНБАДАМ
/СУРГАЛТЫН МЕНЕЖЕР/

Б.НЭРГҮЙ
/ЕӨРӨНХИЙ НЯГТЛАН/
Г.ЖАРГАЛСАЙХАН
/ХЭВЛЭГЧ МЭРГЭЖЛИЙН БАГШ/
О.НАРМАНДАХ
/ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН БАГШ/
П.ОТГОНЦЭЦЭГ
/СЭТГЭЛЗҮЙЧ, СОЛОНГОС ХЭЛНИЙ БАГШ/
Б.МӨНХЗАЯА
/ГОО ЗАСАЛЧ МЭРГЭЖЛИЙН БАГШ/
О.БЯМБАЖАРГАЛ
/ҮСЧИН МЭРГЭЖЛИЙН БАГШ/
ХАЙР

Бид суралцагч бүрийг чин сэтгэлээсээ ойлгож, тэдний хөгжил, амжилтыг дэмжих халуун дулаан, итгэлтэй орчинг бүрдүүлдэг. Хайр бол хүн бүрийг урамшуулж, урагшлах хүч өгдөг гол үнэт зүйл юм.

ҮНЭН

Бид шударга, ил тод байдлыг эрхэмлэж, суралцагчдад бодит мэдлэг, ур чадвар эзэмшүүлэхийг зорьдог. Үнэнч байдал нь итгэлийг бий болгож, манай сургуулийн суурь үнэт зүйл болдог.

ҮЙЛЧЛЭЛ

Бид суралцагч, багш, нийгэмдээ чин сэтгэлээсээ үйлчилж, тэдний амьдралд эерэг өөрчлөлт авчрахыг зорьдог. Үйлчлэл бол бидний хамтын амжилтын үндэс юм.

ЗУРГИЙН ЦОМОГ

Сургууль нь төгсөгчдөөрөө бахархана
Төгсөгчид сургуулиараа омогшино

Мэдээлэл авч байх

Email
The form has been submitted successfully!
There has been some error while submitting the form. Please verify all form fields again.
Scroll to Top